Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 3:1 - Ариун Библи 2004

1 “Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдохгүй гэж үү? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 “Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 3:1
34 Iomraidhean Croise  

Гэмгүй цусыг буюу Канааны шүтээнүүдэд тахисан Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ. Тэр газар ч цусаар бузарлагдсан.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв.


“Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ. Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.


“Би бузарлагдаагүй, би Баалуудын хойноос яваагүй” гэж чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх өөрийнхөө замыг хараач! Чи юу хийснээ мэдэж ав! Чи бол замаа будлиулж буй хурдан ингэ,


Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь та нар түүний үр жимс хийгээд сайн зүйлсээс хооллоосой гэсэнд байв. Гэвч та нар ирж, Миний газар нутгийг бузарлав. Миний өвийг та нар жигшүүрт зүйл болгов.


Ливан уруу өгсөж, хашхирч, Башанд дуугаа өндөрсгө. Мөн Абаримаас хашхир. Учир нь бүх амрагууд чинь бяцарчээ.


“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно”. Харагтун, Та бол бидний Бурхан ЭЗЭН тул бид Тан уруу ирдэг.


Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав.


Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ”.


ЭЗЭН ийн тунхаглаж байна. “Израиль аа, хэрэв чи буцаж ирвэл Над уруу буцаж ир. Хэрэв чи жигшүүрт зүйлсээ Миний оршихуйгаас зайлуулж, ганхахгүй байж,


Иерусалим аа, аврагдахын тулд бузар муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи хорон муу бодлоо бодох юм бэ?


Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна. Бүх амрагийнх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй. Түүний бүх найз түүнээс урвацгаажээ. Тэд түүний дайснууд болцгоожээ.


Бас өөрийн тачаангүй хөршүүд болох египетчүүдтэй садар самууныг үйлдэн, Намайг уурлуулахаар садар самуунаа олшруулсан.


“Чи эдгээр бүх зүйлс болох ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад чиний зүрх юутай их доройтов оо” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тийм учраас янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.


Тэдэнд өгүүл. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


ЭЗЭН Хосеагаар дамжуулан анх айлдсан үед ЭЗЭН Хосеад —Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна гэв.


“Тэмцэлд, эхтэйгээ тэмцэлд. Учир нь тэр бол миний эхнэр биш, Би түүний нөхөр биш. Түүний нүүрнээс завхайрлыг зайлуулж, хөхнийх нь хоорондоос садар самууныг нь арилга.


Босож, явагтун! Шаналгаат сүйрэл, сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас энэ нь амрах газар биш ажээ.


Тиймээс тэдэнд хэл. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн» хэмээн түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад «Тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Мөн “Хэн боловч эхнэрээсээ салбал салалтыг гэрчилсэн бичиг түүнд өг” гэж хэлсэн байдаг.


бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч Израильд шившигт хэрэг хийсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.


Гэтэл түүний татвар эм завхайран самуурч, түүнийг орхин, Иудагийн Бетлехемд буй эцгийнхээ гэрт ирж, тэнд дөрвөн сар суулаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan