Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 26:10 - Ариун Библи 2004

10 Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны гэрээс ЭЗЭНий өргөө уруу очиж, ЭЗЭНий Шинэ Дааман Хаалганы орох үүдэнд сууцгаав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

10 Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны өргөөнөөс ЭЗЭНий өргөөнд очиж, ЭЗЭНий Шинэ гулдан хаалганы орох үүдэнд сууцгаав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 26:10
15 Iomraidhean Croise  

Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг босгосон юм.


Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг, мөн Офелын хэрмийн маш урт хэсгийг барьж босгов.


Пашхур эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан, ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд Дааман Хаалганд түүнийг дөнгөлөв.


Иехоиаким хаан, түүний хүчирхэг бүх эрчүүд болон бүх түшмэд эдгээр үгсийг сонсоод, тэгээд хаан түүнийг алахаар эрэлхийлэв. Харин Уриа сонсоод, айн зугтаж, Египет уруу явав.


Харин Шофаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.


Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэд болон бүх хүмүүс дагав. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв.


тугалын хэсгүүдийн дундуур өнгөрсөн Иудагийн түшмэд, Иерусалимын түшмэд, шүүхийн түшмэд, тахилч нарыг болон нутгийн бүх хүмүүсийг


Тэгэхэд Барух ЭЗЭНий өргөөний Шинэ Дааман Хаалганы орох үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнд бүх хүнд Иеремиагийн үгсийг номоос уншиж өгөв.


Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй.


Түүний дотор ноёд нь цус урсган, шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.


Харагтун, өөр өөрсдийнхөө эрх мэдлийн дагуух Израилийн захирагчид цус урсгах зорилгын төлөө дунд чинь байсан.


Lean sinn:

Sanasan


Sanasan