Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 21:12 - Ариун Библи 2004

12 Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд. Тэдний үйлсийн бузар муугаас болж Миний уур хилэн гал мэт гарч, юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар»

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

12 Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд, Үйлсийн чинь муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч, Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 21:12
46 Iomraidhean Croise  

Ийнхүү Давид бүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа.


Би хорон муу хүний эрүүг хугалж, амнаас нь олзыг нь булааж авдаг байв.


Гэм бурууг үйлдэгч бүхнийг ЭЗЭНий хотоос таслахын тулд Өглөө бүр би энэ газар нутгийн бүх хорон муу хүнийг устгана.


Дараа өдөр нь Мосе ард түмнийг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов.


Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшинийг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн”.


Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.


Исаиа —Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо миний Бурханы тэвчээрийг мөн сорих гэж байна уу?


“Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа” хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ. Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.


Би Өөрөө сунгасан гар, хүчит мутраар та нарын эсрэг уурлан, хилэгнэн, дургүйцэн тулалдана.


Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга уур хилэнгээр гарчээ. Тэр нь хорон муугийн толгой дээр хуйлран эргэлдэнэ.


Тийм учраас Миний ард түмнийг хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар Миний хонин сүргийг тарааж, хөөж зайлуулан, тэднийг халамжилсангүй. Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Харагтун, Би Давидад зөв шударга Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, мэргэн ухаанаар үйлдэж, энэ газар нутагт шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэнэ.


Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур болон хилэн агуу юм” гэлээ.


Иудагийн хүмүүс болон Иерусалемын оршин суугчид аа, ЭЗЭНий төлөө өөрсдөдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн. Эс тэгвэл та нарын үйлсийн бузар булайгаас болж Миний уур хилэн гал мэт гарч шатан, хэн ч унтрааж чадахгүй.


Тиймээс та нарын үйлдлүүдийн бузар муугаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болов.


Тиймээс түмэн цэргийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ үгийг хэлсэн тул үзэгтүн, Би чиний аманд Өөрийн үгсээ гал, энэ хүмүүсийг түлээ болгож, тэднийг шатаах болно.


Тэд тарган бөгөөд дэгжин. Тэд бас хорон муу үйлсэд гаргууд. Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд өнчний хэргийг өмгөөлдөггүй, ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй”.


Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хүн болон хөршийнх нь хооронд үнэхээр шударга ёсыг хэрэгжүүлбэл,


ЭЗЭН Өөрийн хилэнг гүйцэлдүүлж, Өөрийн догшин хилэнг асгав. Тэрээр суурийг нь түймэрдсэн галыг Сионд тавьжээ.


Тийнхүү Би тэдний дээрээс Өөрийн зэвүүцлийг асгалаа. Би Өөрийн уурын галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би тэдний толгой дээр хариулав» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Би та нарын эсрэг хилэгнэн дайсагнаж, Би, бүр Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин шийтгэх болно.


Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.


ЭЗЭНий хилэнгийн өдөр тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно. Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.


Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм. Тэр шударга бус зүйлийг хийхгүй. Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг, Тэр унадаггүй. Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.


Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов.


Учир нь тэр танд сайны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун. Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй. Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч, Бурханы үйлчлэгч мөн.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина.


Lean sinn:

Sanasan


Sanasan