4 Иаковын гэр ээ, Израилийн гэрийн бүх ургуудаас, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.
4 Сонсоцгоо! Иаковын гэр ээ, Израилийн гэрийн бүх ургаас, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.
Израилийн гэр ээ, ЭЗЭНий чамд айлдаж буй үгийг сонс.
Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ.
”Иудагийн хаад болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна.
Израиль ЭЗЭНд ариун, Түүний ургацын анхных нь байсан юм. Түүнээс идсэн бүгд буруутан болжээ. Тэдэнд хор хөнөөл учирсан билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гээрэй хэмээв.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын эцэг өвгөд Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас холдон, хоосны араас явж, хоосон болов?
“Тэр үед Би Израилийн бүх ургуудын Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Эдгээр хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр ургаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж Миний хүмүүсийг басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.
Гэлээ ч, Иудагийн хаан Зедекиа, ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН чиний талаар ингэж айлдаж байна. «Чи илдээр үхэхгүй.
“Нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй, мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.
“ЭЗЭНий гэрийн дааман хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ «ЭЗЭНд мөргөхөөр энэ дааман хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээрэй”.
Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Учир нь ЭЗЭНд энэ газрын оршин суугчдын эсрэг зарга байна. Яагаад гэвэл энэ газарт итгэмжит байдал, энэрэл, эсвэл Бурханыг мэдэх мэдлэг алга.
ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун. “Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж, толгодод дуу хоолойгоо сонсго.