Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 19:3 - Ариун Библи 2004

3 ”Иудагийн хаад болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 “Иудагийн хаад болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 19:3
18 Iomraidhean Croise  

Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс, Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.


Эзэн бол Таны баруун гар талд байна. Тэр хилэнгийнхээ өдөр хаадыг бут цохих болно.


Тиймээс хаад аа, ухаалаг бай. Дэлхийн шүүгчид ээ, сургамж ав.


Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина. Өглөө бүр, өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно” гэж айлдаж байна.


Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм” гэж хэл.


Тэдэнд «Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.


Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж, өөрсдийн замууд болон үйлсийг шинэчил» хэмээв” гэж хэл.


“Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Миний үгийг сонсохгүй гэж тэд хүзүүнүүдээ хатуу болгосон тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон түүний суурингууд дээр авчрах гэж байна» хэмээв” гэж хэлжээ.


Учир нь үзэгтүн, Миний нэрээр дуудагдах энэ газар Би гамшгийг авчирч эхэлсэн байтал та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөж чадна гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг илдийг дуудаж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн.


Тийм учраас ЭЗЭН, түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй» хэмээв” гэжээ.


Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ.


Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөд Миний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Гай гамшиг, зөвхөн гай гамшиг. Харагтун, энэ нь ирж байна!


Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно.


Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.


ЭЗЭН Самуелд айлдахдаа —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan