2 Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь эрвээхий иджээ.
2 Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь хивэн хорхой иджээ.
Энэ зуур би хорхойд идүүлсэн хувцас мэт, муудсан зүйл мэт ялзарч байна.
Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг. Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг. Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм. Села
Үзэгтүн, Эзэн БУРХАН Надад тусалдаг. Хэн Намайг яллах вэ? Үзэгтүн, тэд бүгд хувцас адил хуучирч, хорхойд идүүлнэ.
Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж, ноос мэт тэднийг өт хорхой иднэ. Харин Миний үнэн зөв мөнхөд байж, Миний аврал нь бүх үед байна”.
Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм. Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно”.
Тэгэхээр Би Ефраимд дэнгийн эрвээхий мэт, Иудагийн гэрт ялзрал мэт билээ.
Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.
Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн, мөн бохир хувцастай ядуу хүн орж ирвэл,
мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн.