Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 5:13 - Ариун Библи 2004

13 Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэгэн нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

13 Та нар дунд хэн нэг нь зовж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэг нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 5:13
34 Iomraidhean Croise  

Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун.


Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд Бурхан түүнийг хүлээн авна. Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.


Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун. Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла.


Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм. ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.


Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж, Өөрийн Бурхан уруу хандан хашхирсанд Тэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож, Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ.


Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”.


Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно.


Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.


Үзэгтүн, Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулах боловч, та нар шаналсан сэтгэлдээ уйлж, цөхөрсөн сүнсэндээ цурхирах болно.


Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуугаар хийсэн бурхдыг магтав.


Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая. Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.


Тэр —Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахад Тэр надад хариулсан. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад Та миний дууг сонссон.


Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав. Миний залбирал Тан уруу, Таны ариун сүмд хүрсэн билээ.


Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана.


Тэд магтуу дуулсныхаа дараа, Чидун уул өөд явцгаав.


Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.


тэр —Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв.


Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно. Би бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно. Би бас ухаанаар дуулах болно.


Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тус бүрд дуулал, сургаал, илчлэлт, хэлээр ярих ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг.


дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун.


Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.


Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун.


Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авагдсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй.


Тэд чанга дуугаар —Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan