Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 4:14 - Ариун Библи 2004

14 Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

14 Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 4:14
17 Iomraidhean Croise  

Гэвч Барзиллаи хаанд —Хаантай хамт Иерусалимд очсон ч би хэдий удаан наслах билээ?


Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөд Яснууд минь ч цуцал мод шиг шатсан.


Хүн бол зүгээр л нэг амьсгалтай адил юм. Түүний өдрүүд бол өнгөрч буй сүүдэр шиг билээ.


Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн, Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон. Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм. Села


Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие, Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.


Миний амьдралын хугацааг санаач. Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүтээгээ вэ!


Маргаашаар бүү сайрх. Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ.


Хамраараа амьсгалдаг хүнийг хүндлэхээ боль. Учир нь тэр хир үнэтэй юм бэ?


“Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав. Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав. Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.


Баян хүн өөрийн басамжлал дотроо сайрхаг. Яагаад гэвэл тэр өвсний цэцэг мэт өнгөрнө.


Учир нь “Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс ганддаг, цэцэг унадаг.


Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс зөв шүүн тунгааж, залбиралдаа эрүүл байгтун.


Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог.


Lean sinn:

Sanasan


Sanasan