Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 3:5 - Ариун Библи 2004

5 Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун. Ийм өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

5 Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 3:5
25 Iomraidhean Croise  

Тэд Бурханд “Биднээс холд!”, мөн “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.


Хорон муу хүн өөрийн хүсэл тачаалаар сайрхдаг бөгөөд Шунахай хүн ЭЗЭНийг хараан, үл ойшоодог.


Тэд өөхөөрөө хучигдаж, Тэд амаараа бардамнан ярьдаг.


“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Өөрийн зам мөрийг сахих болно. Хорон муу хүн миний өмнө байх зуур Би амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.


Дайсан “Би хөөж гүйцээд, олзоо хуваана. Тэдний эсрэг би хүслээ хангана. Би сэлмээ сугалан, тэднийг гараараа сөнөөнө” гэв.


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.


Мэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг бол Мунхаг ам мунхаглал урсгадаг.


Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.


Түлээ дутагдвал гал унтарна. Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Хүний хүү Тирийн ноёнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чиний зүрх бардамнан, чи “Би бол бурхан, би далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээн өгүүлсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учир


яригтун. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Египетийн хаан Фараон, харагтун, Би чиний эсрэг байна. Чи бол өөрийн голуудын дунд хэвтээд, “Миний гол бол минийх юм. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн агуу мангас юм.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ? гэв.


Хаан “Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


Мөн усан онгоцнуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч бас л жижигхэн залуураар жолоодуулж залуурчийн хүссэн зүгт явдаг.


Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд


Тэд бол дургүйцэн бувтнагсад бөгөөд өө сэв хайн, хүсэл тачаалын хойноос явдаг юм. Тэдний ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.


Lean sinn:

Sanasan


Sanasan