Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 1:9 - Ариун Библи 2004

9 Харин эгэл дорд ах дүү нь өөрийн өндөр дотроо сайрхаг.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

9 Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө,

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 1:9
25 Iomraidhean Croise  

Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм. Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.


Ядуу хүнийг элэглэгч Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Гай гамшигт баясагч нь шийтгэл авна.


Гажсан яриатай мунхаг нэгэн байснаас Ядуу атлаа үнэнч шударга байдал дотроо явдаг нэгэн байх нь дээр.


Даруу нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж, хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэн дотор баясна.


Удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг Тэр өргөмжлөв.


Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла, харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.


Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.


Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авдаг. Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм гэж тэдэнд хэлэв.


Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.


гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.


Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тийм учраас би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх үгээгүй, ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.


Хэрэв ЭЗЭН Бурхан чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх сэтгэл бүү гарга. Түүнээс гараа бүү тат.


Чи болгоомжтой байж, дотроо хорон муу санаа бүү хадгал. “Өрөө цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд нүгэл болно.


Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг.


Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ.


Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.


«Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээгчдээр доромжлогддогийг чинь мэднэ. Харин тэд иудейчүүд биш бөгөөд Сатаны синагог юм.


Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов.


Lean sinn:

Sanasan


Sanasan