8 Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.
8 Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.
Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод, —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.
Тэд ЭЗЭНээс эмээхийн хамт цөллөгт ирэхээс өмнөх өөрсдийн үндэстнийхээ ёс заншлын дагуу өөрсдийн бурхаддаа ч мөн үйлчилж байв.
Ийнхүү эдгээр үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн хажуугаар өөрсдийн шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар ч мөн адил өөрсдийн эцэг өвгөдийн үйлдлийг даган, өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.
Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг, Харин Таны хуульд би хайртай.
Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа Намайг хүндлэвч, зүрхээрээ Надаас хол байна. Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.
Тэдний зүрх нь итгэлгүй. Одоо тэд өөрсдийн гэм бурууг үүрэх ёстой. ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, ариун баганануудыг нь эвдэх болно.
Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно.
Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.
Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг.
Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга.
Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтэнгүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадлагажсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.
Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд харанхуй мунхаг, туйлбаргүй хүмүүс Судрын бусад зүйлсийг ч гуйвуулдаг шигээ тэдгээрийг мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг.