Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 1:19 - Ариун Библи 2004

19 Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

19 Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 1:19
54 Iomraidhean Croise  

Тэрээр анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр Бурханы хуулийн номоос уншиж байсан. Тэд долоо хоног баяр наадмыг тэмдэглэн, найм дахь өдөр нь зааврын дагуу ёслолын чуулганыг хийжээ.


Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэд зөрүүдлэн, Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.


Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ наминчлан, ЭЗЭН Бурхандаа мөргөв.


Тэд ярихгүй, зогсоод дахин хариулахгүй байгаа учраас би хүлээх үү?


Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.


Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно.


Түргэн зантай хүн мунхаг үйлийг үйлддэг. Хорон мууг сэдэгч хүн үзэн ядагддаг.


Уурлахдаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг.


Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол Уурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг.


Мэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг бол Мунхаг ам мунхаглал урсгадаг.


Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.


Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.


Хэлж буй үгэндээ хянамгай хүн мэдлэгтэй юм. Ухаантай хүмүүн уужим дотортой.


Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь Хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ.


Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.


Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.


Их уур хилэнтэй хүн үр дагаврыг нь хүртэх болно. Хэрэв та түүнийг аварвал дахин аврах хэрэг гарна.


Ам хэлээ захирдаг хүн аюулаас сэтгэлээ хамгаална.


Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол Эргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу.


Хэлэх үгэндээ яаруу нэгнийг чи хардаг биз ээ? Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү засрах найдвар бий.


Илжиг ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг цохилоо.


Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор хангалттай буруутгагдах болно.


Давид өөрөө Түүнийг “Эзэн” гэж дуудсан. Тэгвэл Тэр яаж түүний хүү байж таарах вэ? гэж айлдав. Үй олон хүн Түүнийг баяртайгаар сонсож байв.


Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа.


Татвар хураагчид болон нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор дэргэд нь очжээ.


ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.


Энэ өдрүүдэд Петр ах дүү нарын голд босож (тэнд зуун хориод хүн цугласан байв), —


Ийм учраас би тан уруу тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.


Үүнийг сонссон харь үндэстнүүд баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.


Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа.


Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.


Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг.


Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг.


Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун.


Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун.


Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурханы үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм.


Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.


Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз.


Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ.


Ах дүүс минь, алдарт Эзэн болох бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил.


Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү?


Магтаал, хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй.


Ах дүү нар аа, бие биеэ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл өөрийн ах дүүг шүүдэг хүн бол хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч ажээ. Хэрэв та хуулийг шүүвэл та хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж.


Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “за” нь за, “үгүй” нь үгүй байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.


Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал,


Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн.


Lean sinn:

Sanasan


Sanasan