Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 4:11 - Ариун Библи 2004

11 ЭЗЭН түүнд —Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 ЭЗЭН түүнд —Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 4:11
18 Iomraidhean Croise  

Бид бууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ.


ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв.


ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг. ЭЗЭН сөхрөгчдийг босгодог. ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.


ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд Миний уруулыг нээгээч.


Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү? Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?


Сонсох чих болон харах нүдний аль алийг нь ЭЗЭН бүтээсэн.


Энэ нь сохрын нүдийг нээн, гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.


Тэгээд тэр миний аманд хүргэж —Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний бузар булай авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв.


Тэгэхэд би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.


Тэгээд ЭЗЭН мутраа сунган, миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би Өөрийн үгсийг чиний аманд хийв.


Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдсэн, би дахин хэлгүй байгаагүй.


Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?


Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна.


Харагтун, цаг нь болохоор биелэгдэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээр нь биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй болж, ярьж чадахгүй гэлээ.


Тэр даруй түүний хэл, ам нь нээгдэн, Бурханыг магтан ярьж эхлэв.


Зарим нь —Эдгээр үгс нь чөтгөр шүглэсэн хүнийх биш. Чөтгөр сохрын нүдийг нээж чадах уу? хэмээн ярьж байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan