Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 39:1 - Ариун Библи 2004

1 Цаашлаад, ариун газарт үйлчлэх үйлчлэлд зориулан тэд ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хөх, ягаан, час улаан даавуугаар нарийн сүлжсэн хувцас хийсэн бөгөөд бас Ааронд ариун хувцас хийв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд ариун газарт үйлчлэхэд зориулан хөх, ягаан, час улаан даавуугаар сүлжмэл хувцас хийсэн бөгөөд Ааронд ч мөн ариун хувцас хийв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 39:1
14 Iomraidhean Croise  

Таны гэрчлэлүүд маш үнэн юм. Өө, ЭЗЭН, ариун байдал Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.


хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,


Цааш нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийг чи уран хүний урлал болох херубуудын хамтаар хийлгэгтүн.


Тэд алт ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг.


нэхмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас ба түүний хөвгүүдийн тахилчийн үүрэг гүйцэтгэхдээ өмсөх хувцаснуудыг,


ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилч Ааронд болон тахилч нар болж үйлчлэхэд нь зориулж түүний хөвгүүдэд нь ариун хувцаснуудыг хийтүгэй” гэв.


Хөх, ягаан, час улаан өнгийн даавуутай болон нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон тэднийгээ авчрав.


Мөн эргэн тойрон дахь хашааны углууруудыг, хашааны хаалганы углууруудыг, асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадсыг хүрлээр хийсэн байв.


мөн ариун газарт үйлчлэхэд зориулж нэхмэл хувцас болон тахилч Аароны ариун хувцас ба тахилчаар үйлчлэх хөвгүүдийнх нь хувцсыг авчрав.


Тахилч нар дотогш орвол, үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж, орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцаснууд нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд зориулагдсанд хүрч болно гэв.


Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь хамгийн ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу.


Тэр ямаа болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэг удаа бүгдийн төлөө орсон.


Тэргүүн тахилч жил бүр ариун газар уруу өөрийн бус цустай ордог шиг Тэр дандаа Өөрийгөө өргөх албагүй байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan