Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 32:4 - Ариун Библи 2004

4 Аарон тэдний гараас тэдгээрийг нь авч, сийлбэрийн багажаар урлан цутгамал тугалын дүр бүтээв. Тэд —Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

4 Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд —Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 32:4
36 Iomraidhean Croise  

Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдыг харагтун гэв.


Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж өөрийн хийсэн тугалууддаа тахил өргөж байв. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов.


Иехү —Баалд зориулан ёслолын чуулганыг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав.


Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.


Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдэд болон өөрийн хийсэн ямаа, тугалын дүрснүүдэд зориулан хувийн тахилч нарыг бий болгов.


Одоо та нар Давидын хөвгүүдээр удирдуулдаг ЭЗЭНий хаанчлалыг эсэргүүцэх санаатай байна. Та нар үй олноороо ирж, өөрсдөд чинь зориулан бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирч байна.


Тэд хайлуулсан төмөрлөгөөр өөрсдөдөө тугал бүтээгээд, “Энэ бол та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан” хэмээж, Аймшигт доромжлолыг үйлдэхэд


Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна.


Та нар Надаас өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад, эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий.


Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий.


Үнэт чулуу засагч хүн тамга сийлэхтэй адил, чи Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу хоёр чулууг сийлэн, алтан хүрээтэй сууринд суулгагтун.


Чи хоёр оникс чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн.


Мосег уулаас бууж ирэлгүй саатсныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


Би тэдэнд “Алттай хүмүүс нь түүнийгээ тайлж өг” гэж хэлсэн. Тиймээс тэд алтнуудаа надад өгсөнд, би тэдгээрийг нь галд хаясан бөгөөд энэ тугал гарч ирсэн юм гэж хариулав.


Бүх ард түмэн чихнээсээ алтан ээмгүүдээ тайлж, Ааронд авчрав.


Тэгээд Аароны бүтээсэн тугалд тэдний үйлдсэн үйлээс болж ЭЗЭН ард түмнийг цохив.


Аарон үүнийг үзээд, тугалын өмнө тахилын ширээ босгож, —Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно гэв.


ЭЗЭН Мосед —Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ.


Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж, түүнд тахил өргөөд, “Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм” гэцгээж байна гэв.


Та нар мөнгөөр бүрсэн өөрсдийн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн өөрсдийн цутгамал хөргүүдийг бузарлан, тэдгээрийг бузар эд зүйл мэт тарааж хаяад “Зайлагтун” гэж хэлнэ.


Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, мөнгийг жинлүүрээр жинлэн, алтны дархныг хөлсөлдөг. Дархан түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ бөхийж мөргөдөг.


Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв.


Самарийн оршин суугчид Бет-авены тугалаас болж айх болно. Тэндхийн ард түмэн үнэхээр тэр шүтээний төлөө гашуудаж, шүтээний тахилч нар нь түүний төлөө болон тэднээс нэгэнт салж одсон түүний алдрын төлөө уйлалдах болно.


Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж, өөрсдөдөө зориулан мөнгөөр цутгамал хөргүүдийг хийдэг. Чадварлаг урласан шүтээнүүд дархдын гар урлал байх боловч Тэд тэдэнд “Тахил өргөж байгаа хүн тугалуудыг үнсэг” гэжээ.


Бурханы үр удам атлаа бид Бурханлаг Мөн чанарыг хүний санаа, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө, эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй.


Ийнхүү тэр өдрүүдэд тэд тугал хийж, мөнөөх шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан.


Тэдний зарим шиг шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Хүмүүс идэж, уухаар суув. Тоглохоор бослоо” гэж бичигдсэн байна.


Үнэхээр та нар ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг би харсан. Та нар өөрсдөдөө зориулж, тугалын дүрсийг цутган бүтээжээ. Та нар ЭЗЭНий тушаасан замаас маш түргэн буцсан учир


Тэгээд Гидеон тэднээс —Та нараас нэгэн зүйлийг хүсье. Хүн бүр өөрийн олз омгоосоо ээмэгнүүдийг авч надад өгөгтүн гэв. (Алагдсан хүмүүс нь Ишмаел хүмүүс байсан тул алтан ээмэг зүүдэг байв.


Гидеон тэдгээрээр нэгэн ефод бүтээж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхайрцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan