Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 3:7 - Ариун Библи 2004

7 ЭЗЭН —Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

7 ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 3:7
31 Iomraidhean Croise  

ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас —Чи одоо жирэмсэн байна. Чи хүү төрүүлнэ. Түүнийг Ишмаел гэж нэрлэ. Энэ нь ЭЗЭН чиний зовлонг сонссоных болой.


Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг Би үзэж мэдье, гэв.


Бурхан хүүгийн уйлахыг сонсоод, Бурханы тэнгэр элч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.


Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр —ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.


Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон эрээн, цоохор, алаг зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан.


Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.


Та шаналан зовж буй ардуудыг авардаг. Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг.


Тэгэхэд Иехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ.


Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно.


Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж, Улаан Тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон.


Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдоо Тэрээр зовлонг нь анхаарсан.


Шавар зууханд тунгаагдаж, Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт ЭЗЭНий үг бол цэвэр юм.


Миний сүнс миний дотор сульдах үед Та зам мөрийг минь мэдэж байсан. Явах замд минь Тэд намайг барихаар урхи нуусан байв.


Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна.


Учир нь Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм.


Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, Бүх айдсаас минь намайг аварсан.


Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан.


ЭЗЭН, Та үүнийг харсан билээ. Бүү дуугүй байгаач. Эзэн, надаас бүү хол байгаач.


Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сионы охины дааман хаалганд Би Таны авралд баясна.


Тиймээс тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив.


Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч ирэв.


Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг сонсож,


Одоо тэгэхлээр би Танд залбиръя. Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.


Ингээд ард түмний ажлын дарга нар ба харгалзагчид гарч ирэн, ард түмэнд —Фараон ингэж хэллээ. “Би та нарт сүрэл өгөхгүй.


Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын дарга нар болон харгалзагчдад зарлиг буулгаж, —


Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.


Гэвч бид ЭЗЭН уруу хашхирахад, Тэр дууг маань сонсон, тэнгэр элчийг илгээн, биднийг Египетээс гаргасан болой. Одоо харагтун, бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.


Би Египетэд дарлагдаж буй Өөрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.


Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.


Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийг захирах ноён болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн савраас аврах болно. Учир нь Миний ард түмний хашхирах дуу Надад хүрч, Би Өөрийн ард түмнээ энэрэв гэжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan