3 Шүүх дээр ядуу хүнийг бүү ялгаварла.
3 ядуу хүнийг ч бүү ялгаварла.
Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.
Хар санаатай нэгэнд тал засах ба Зөв нэгнийг түлхэхийн аль аль нь сайнгүй аж.
Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд. Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла!
Шударга бус тогтоолыг тогтоож, зөв бус шийдвэр бичигчид нь гаслантай яа!
Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү.
Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ. Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч, дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог.
Шүүх бол Бурханых учир та нар хүнийг шүүхдээ ялгаварлан үзэж болохгүй. Дээдэс, доодсын үгийг нэгэн адил сонсож, хүнээс бүү ай. Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэсэн.
Чи шударга ёсыг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль бол мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.
Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.