Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил, бидний хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй адил билээ. Гэсэн ч харцгаа, бид хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байгаа. Бид яаж ч чадахгүй байна. Учир нь бидний тариан талбай, усан үзмийн төглүүд бусдынх болжээ”.