Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 2:3 - Ариун Библи 2004

3 Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан зэгсэн сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хүүхдээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавив.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан хулсан сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хөвгүүнээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавьжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 2:3
10 Iomraidhean Croise  

Тэд бие биедээ —Тоосго цохиж, түүнийгээ бүрэн гүйцэд болтол нь шатаацгаая гэж хэлээд, чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ.


Сиддимийн хөндий давирхайт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав.


Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.


Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ —Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.


Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмэн уруу, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу явагтун.


Гол мөрнүүд өмхийрөн, Египетийн сувгууд нарийсан ширгэнэ. Зэгс, хулс нь хувхайрна.


Хатсан газар цөөрөм болж, цангасан газарт ус ундран, цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.


Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.


Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв.


Тэр бидний удмынхны эсрэг заль гарган өвөг дээдэст маань, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг албадаж байсан.


Lean sinn:

Sanasan


Sanasan