Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 19:16 - Ариун Библи 2004

16 Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

16 Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй эвэр бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн айн цочирдов.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 19:16
31 Iomraidhean Croise  

Тэр тэнгэрийг бөхийлгөн, хөл дороо түнэр харанхуйгаар бууж ирэв.


ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилч нар үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.


Үерийн сувгийг, эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?


Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.


Таны аянгын дуу хуй салхин дунд байв. Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн. Газар чичрэн хөдөлсөн.


Миний хүмүүс ээ, сонсогтун, тэгвэл Би та нарыг гэрчилнэ. Израиль аа, чи Намайг сонссон ч болоосой!


Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг. Газар дэлхий хараад, чичрэв.


Тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.


Мосе ард түмэнд —Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.


Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо.


ЭЗЭН Мосед —Үзэгтүн, Миний чамтай ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.


Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогсоод,


Бурханы байгаа түнэр харанхуй уруу Мосе ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.


Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ.


Мосе таягаа тэнгэр өөд сунгахад, ЭЗЭН аянга, мөндрийг илгээсэн ба газарт гал цацрав. ЭЗЭН Египетийн нутагт мөндөр орууллаа.


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа агуу. ЭЗЭН буруутныг шийтгэлгүй орхихгүй. Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг бөгөөд үүлс бол Түүний хөл доорх тоос юм.


Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.


Та нар галаас айгаад, уул өөд гарахгүй байсан учир тэр үед би ЭЗЭНий үгийг та нарт тунхаглахаар ЭЗЭН болон та нарын хооронд зогсож байсан. ЭЗЭН


Энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэж хэлсэн.


Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээн дуу мэт чанга дуу гарах нь сонсогдож, —


Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.


Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу —Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.


Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон Сүнс болох долоон дэнлүү сэнтийн өмнө асаж байв.


Тэгээд тэнгэр элч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт дагалдав.


Lean sinn:

Sanasan


Sanasan