3 ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН билээ.
3 ЭЗЭН бол дайчин, Түүний нэр ЭЗЭН билээ.
Сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ? Хүчтэй, чадалтай ЭЗЭН, Тулалдаанд чадалтай ЭЗЭН юм.
Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр Ташаандаа илдээ зүү.
Ингэснээр тэд ЭЗЭН гэдэг нэртэй Та л ганцаараа Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай.
ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.
Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.
Тэгэхэд Мосе Бурханд —Хараач. Би Израилийн хөвгүүд уруу очиж, тэдэнд “Та нарын өвөг дээдсийн Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд, тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал, би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв.
Бурхан Мосед —Би бол “Би байдаг” гэв. Тэгээд Тэр —Израилийн хөвгүүдэд чи “«Би байдаг» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэлээ.
Цааш нь Бурхан Мосед —Израилийн хөвгүүдэд чи “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.
ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна.
Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.
“Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэрийг ЭЗЭН гэдэг.