Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 11:10 - Ариун Библи 2004

10 Мосе, Аарон нар эдгээр бүх гайхамшгуудыг Фараоны өмнө үйлдсэн боловч, ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг өөрийн нутгаас явуулсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

10 Мосе Аарон нар энэ бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлдсэн боловч ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 11:10
17 Iomraidhean Croise  

Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийг ямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?


Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй.


ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр тэднийг явуулахыг хүссэнгүй.


ЭЗЭН Египетийн нутагт Мосе, Аарон нарт —


Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан та нарын явахыг зөвшөөрөхгүйг Би мэдэж байна.


ЭЗЭН Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй.


Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, Өөрийн тэмдэг ба Өөрийн гайхамшгуудыг Египетэд олон болгоно.


ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан, тэр тэднийг сонссонгүй.


Өө, ЭЗЭН, Та яагаад биднийг Өөрийнхөө замаас төөрүүлэн, бидний зүрхийг хатууруулан, Танаас эмээхгүй болгосон юм бэ? Таны өв залгамжлалын овгууд болох Таны боолуудын төлөө эргээч.


«Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатуу болгосон. Ингэснээр тэд нүдээрээ харж, зүрхээрээ ухаарч, эргэж буцахгүй бөгөөд Би тэднийг эдгээхгүй юм» гэсэн.


Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.


Хэрэв Бурхан Өөрийн уур хилэнгээ үзүүлэхийг, мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байвч, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн бол юу гэх вэ?


Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан, зүрхийг нь зөрүүд болгон өнөөдрийнх шиг болгосон байна.


Учир нь ЭЗЭН тэдний сэтгэлийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг бүрмөсөн, ямар ч өршөөлгүйгээр устгахын тулд байв.


Яагаад та нар египетчүүд болон Фараон сэтгэлээ хатууруулсны адил сэтгэлээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд хатуугаар хандахад тэд Израиль хүмүүсийг явуулсан бус уу?


Lean sinn:

Sanasan


Sanasan