Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Филемон 1:7 - Ариун Библи 2004

7 Би чиний хайраас маш их баяр баясгалан, тайвшралыг авсан юм. Яагаад гэвэл, дүү минь, чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

7 Би хайраас чинь маш их баяр баясгалан, тайвшралыг авсан. Дүү минь, чамаар ариун хүмүүсийн зүрх тэнхрэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Филемон 1:7
11 Iomraidhean Croise  

Учир нь тэд миний болон та нарын сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр.


Тийм учраас бид тайвширсан. Бидний тайвшралын зэрэгцээ Титийн баяр хөөрөнд бид бүр ч их баярласан. Яагаад гэвэл түүний сүнс та бүгдээс болж сэргэсэн байв.


Би та нарын өмнө асар их зориг гаргаж байна. Та нарын талаарх миний сайрхал үлэмж их билээ. Би тайвшралаар дүүрсэн юм. Өөрсдийн бүх зовлонгууд дотор би баяр хөөрөөр бялхаж байна.


бид өөрсдийн Бурхан ба Эцэгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг.


Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурханы үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм.


Учир нь хэн бидний найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөлийн титэм нь вэ? Энэ нь бидний Эзэн Есүсийг ирэхэд Түүний оршихуй доторх та нар ч гэсэн биш гэж үү?


Учир нь бид өөрсдийн Бурханы өмнө та нараас болж баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь та нарын төлөө ямар талархлыг Бурханд өргөж чадах вэ?


Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээж, миний гинжнээс ичээгүй.


Тийм ээ, дүү минь, Эзэн дотор чиний тусыг авахсан. Христ дотор миний зүрхийг тэнхрүүл.


Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг таны хүүхдүүдийн зарим нь үнэний дотор явж буйг мэдсэндээ би их баярласан.


Lean sinn:

Sanasan


Sanasan