16 Иудейчүүдийн хувьд энэ нь гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв.
16 Иудейчүүдэд гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв.
Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.
Энэ нь Адар сарын арван гурав дахь өдөр болсон бөгөөд арван дөрөв дэх өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.
Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө, Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.
ЭЗЭН бол Бурхан бөгөөд Тэр бидэнд гэрлийг өгсөн. Тахилыг тахилын ширээний эврэнд уяагаар холбогтун.
Та миний дэнлүүг асаадаг. Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг.
Ингэсэн нь би дуугүй байхгүй бөгөөд Сэтгэлээрээ Танд магтаалыг дуулахын тулд болой. Миний Бурхан ЭЗЭН, би Танд мөнхөд талархана.
Зөв шударга хүний төлөө гэрэл, Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөөр таригдсан.
Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана. Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.
Шударга зөв хүмүүс ялахад, агуу алдар суу байна. Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.