Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Естер 7:10 - Ариун Библи 2004

10 Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

10 Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.

Faic an caibideil Dèan lethbhreac




Естер 7:10
22 Iomraidhean Croise  

Харин ахлах талхчныг дүүжилжээ. Тэгээд тэдэнд Иосефын тайлсан ёсоор болсон ч


Эдгээр зүйлсийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэр Ваштиг болон түүний юу хийснийг, мөн түүний эсрэг ямар зарлиг гаргаснаа санав.


Тэгтэл эхнэр Зереш болон бүх найз нь —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд өглөө нь Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас гуй. Тэгээд хаантай хамт найранд баяр хөөртэй оч! гэж хэлэхэд энэ зөвлөгөө Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.


Тэгэхэд хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ.


Тэгээд хаан ордны цэцэрлэгээс дарс ууж байсан газар уруугаа буцаж ирэхэд Хаман Естерийн хэвтэж байсан буйдан дээр унаж байв. Тэгтэл хаан —Миний ордонд, тэр намайг байхад хатныг бүр хүчирхийлэх нь үү? гэв. Хаан эдгээр үгсийг хэлэхэд тэд Хаманы нүүрийг бүтээв.


Тиймээс Ахашверош хаан Естер хатанд болон иудей хүн Мордехаид ийн хэлэв. —Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерт өгсөн бөгөөд Хаман иудейчүүдийн эсрэг гар сунгасан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн.


Ингээд хаан тийнхүү үйлдэг хэмээн зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв.


Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав.


Учир нь тэрээр өөрийн хөлөөр дамжуулан торонд унагаагдсан бөгөөд тэрээр аалзны шүлсэн дээр алхдаг аж.


Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд тэд түүнийг олж чаддаггүй. Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.


Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож, Нумууд нь хугарах болно.


Түүний хорон муу өөрийнх нь толгой дээр эргэн ирж, Түүний хүчирхийлэл өөрийнх нь зулай дээр бууна.


Тэр тэдний гэм нүглийг өөрсөд дээр нь авчирсан бөгөөд Тэднийг бузар муугийнх нь дотор устгана. Бидний Бурхан ЭЗЭН тэднийг устгана.


Сайныг хайгч нэгэн ивээл өмгөөллийг олно. Харин хорон муу нь түүнийг хайгч нэгэн дээр ирнэ.


Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг бол Хар санаатай хүн оронд нь ордог.


Нүхийг ухагч хүн өөрөө түүн уруугаа унана. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэг бүр өөрийн ах дүү болон өөрийн хөршид эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнд эрх чөлөөг тунхаглаж байна. Би та нарыг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ийнхүү Миний уур гүйцэж, Би тэднээр Өөрийн хилэнг хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би Өөрийн зүтгэл дотор айлдсаныг тэд, Намайг Өөрийн хилэнг тэдний дээр гүйцээсэн тэр үед л мэдэх болно.


Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ.


Тэгээд Дариус хаан бүх газар нутагт амьдарч байсан бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд захидал бичиж, «Та нарын амар амгалан бялхах болтугай.


Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан —Харагтун, Умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.


Самсон тэдэнд —Та нар нэгэнт ийм хэрэг үйлдсэн тул би та нараас заавал өшөө авна. Түүний дараа л би сална гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan