Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Естер 6:4 - Ариун Библи 2004

4 Хаан —Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны ордны гадаад өргөөнд дөнгөж орж ирээд байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

4 Хаан —Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман, Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны өргөөний гадаад ордонд дөнгөж орж ирээд байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




Естер 6:4
12 Iomraidhean Croise  

Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд би эдгээр гучин хоногийн турш хаан дээр очихоор дуудагдаагүй байна.


Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны дотоод ордонд хааны өрөөний өмнө зогсоход ордны үүдний өөдөөс харсан өрөөндөө хааны сэнтийдээ хаан залран байв.


Тэгтэл эхнэр Зереш болон бүх найз нь —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд өглөө нь Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас гуй. Тэгээд хаантай хамт найранд баяр хөөртэй оч! гэж хэлэхэд энэ зөвлөгөө Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.


Тэгээд хаан —Үүний төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд хажууд нь байсан хааны зарц нар, түүнд —Түүний төлөө юу ч хийгээгүй байгаа гэв.


Хааны зарц нар түүнд —Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан —Түүнийг оруул! гэв.


Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона —Үзэгтүн! Хаманы байшингийн дэргэд хааны төлөө сайныг өгүүлсэн Мордехаид Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр байна! гэхэд, хаан —Түүн дээр түүнийг дүүжил! гэв.


Тэр ухаантнуудыг башир байдал дотор нь олзолдог бөгөөд зальтнуудын зөвлөгөө хурдан хүчингүй болдог.


Тэнгэрт залрагч инээж, Тэднийг Эзэн тохуурхаж байна.


Тэдний сэтгэлийг үхлээс аварч, Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan