Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Естер 5:2 - Ариун Библи 2004

2 Хаан Естер хатныг ордон дотор зогсож байгааг харсанд Естер хааны тааллыг олж, хаан Естер уруу гартаа барьсан очирт алтан таягаа сунгав. Тэгэхэд Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

2 Естер хатныг ордон дотор зогсож байгааг хаан харсан бөгөөд Естер хааны нүдний өмнө тааллыг олжээ. Хаан гартаа барьсан алтан очирт таягаа Естер уруу сунгахад Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Естер 5:2
9 Iomraidhean Croise  

Тэр хүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай, бас хүмүүстэй тэмцэлдэж ялсан билээ гэв.


Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж, ивээлийг нь олов. Тиймээс тэр Естерийг оо энгэсгээр болон хүнсээр түргэн хангаж, түүнд хааны ордноос долоон шилмэл шивэгчнийг өгөн, түүнийг болон шивэгчдийг нь хааны эхнэрүүдийн байрны хамгийн сайн газар уруу шилжүүлэв.


Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд би эдгээр гучин хоногийн турш хаан дээр очихоор дуудагдаагүй байна.


Хаан очирт алтан таягаа Естер уруу сунгав. Тиймээс Естер босон, хааны өмнө зогсов.


Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр Миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.


Хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм. Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг.


Айдаст автсан тэр түүн уруу харж, —Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.


түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan