Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Естер 4:3 - Ариун Библи 2004

3 Хааны тушаал болон зарлиг хүрсэн муж бүхэнд иудейчүүд мацаг барин, уйлалдан орилж ихэд гашуудан, таар углаж, үнсэн дээр хэвтэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг бүхэнд иудейчүүд ихэд гашуудан мацаг барьж, уйлалдан орилж, таар ба үнсэн дээр хэвтэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Естер 4:3
20 Iomraidhean Croise  

Энэ нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон мужийг хаанчилж байсан Ахашверошийн өдрүүдэд болов.


Тэгээд хааны гүүш нар нэгдүгээр сарын арван гурав дахь өдөр дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноёдод муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж хааны тамгат бөгжөөр тамгалжээ.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.


Тэрээр хааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орох ёсгүй байв.


Тэгтэл Естерийн шивэгчид болон тайганууд ирж түүнд хэлэхэд, хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи тэдгээрийг авсангүй.


Пуримийн эдгээр өдрийг тогтоосон цагт сахиулав. Энэ нь иудей Мордехаи болон Естер хатан тэдэнд тогтоосончлон мөн Иудейчүүдийн мацаг барих болон гашуудах талаар өөрсдөдөө болон өөрсдийн үр удамдаа заан тогтоосонтой адил тогтоохын тулд юм.


Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авав.


Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,


Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.


Энэ өдөр хүн өөрийгөө төлөв даруу болгохын тулд Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Эсвэл энэ нь зөвхөн хүний толгойг зэгс мэт бөхийлгөн, үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар ЭЗЭНд тааламжит өдөр, мацаг барилт гэж нэрлэдэг юм уу?


Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн, гашуунаар уйлах болно. Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан, үнсэн дотор хөлбөрөх болно.


Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, өөр дээрээ үнс асган, Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандсан.


Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суув.


галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна.


Тэгтэл хаан зарц нартаа “Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлжээ.


Энэ зохисгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэр тэнд уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлэв.


Тэгээд Иошуа хувцсаа уран, ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж, орой болтол хэвтэв. Израилийн ахмадууд ч мөн тийнхүү үйлдэж, толгой дээрээ шороо цацлав.


Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүмүүст эдгээр үгсийг дуулгасанд бүх хүмүүс чанга дуугаар уйлалдав.


Lean sinn:

Sanasan


Sanasan