Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Даниел 4:8 - Ариун Библи 2004

8 Гэвч эцэст нь миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн бөгөөд ариун бурхдын сүнстэй Даниел миний өмнө ирсэнд түүнд би зүүдээ хэлэхдээ,

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

8 Эцэст нь Даниел өмнө минь ирэв. Тэр миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн, ариун бурхдын сүнстэй нэгэн юм. Түүнд би зүүдээ хэлэхдээ

Faic an caibideil Dèan lethbhreac




Даниел 4:8
14 Iomraidhean Croise  

Фараон түшмэддээ хандаж —Бурханы Сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ? гээд,


Бел бөхийж, Небо унана. Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна. Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.


Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийн эртний өдрүүдийг дурсан санасан. Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ?


“Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Түүнийг бүү нуу, «Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан. Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ”.


Тэр нь гишүүг дэлгэж, жимс гарган, сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно.


Тайгануудын тэргүүн тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абед-него гэж нэрлэв.


Түүгээр ч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махбодтой хүмүүсийн дунд үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв.


Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандан хаан —Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу? гэжээ.


Небухаднезар тэдэнд —Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдад үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэдэг нь үнэн үү?


Энэ бол Небухаднезар хаан миний үзсэн зүүд юм. Одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Учир нь миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад хэлж чадсангүй. Харин ариун бурхдын сүнс чамд байгаа учир чи чадна” хэмээн өгүүлэв.


“Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа бөгөөд ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа хойно миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь хамт надад хэлж өгөгтүн.


Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамд байдаг тухай би сонссон юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan