Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Даниел 2:4 - Ариун Библи 2004

4 Халдеичууд хаанд арамей хэлээр —Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

4 Халдеичууд хаанд арам хэлээр —Хаантан, мөнх насалтугай. Та зарц нартаа зүүдээ яривал бид тайллыг нь илчилье хэмээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Даниел 2:4
23 Iomraidhean Croise  

Лабан тэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэжээ, Иаков ч бас түүнийгээ Галеед гэж нэрлэжээ.


Өглөө нь түүний сэтгэл тавгүйтэж, тэрээр зарлага явуулан, Египетийн мэргэч төлөгчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.


Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжнууд ба тахилч Абиатар нарыг урьсан байх юм. Харагтун, тэд Адониагийн өмнө ууж идэн, “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.


Тэгэхэд Батшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж, —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.


Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким болон Шебна, Иоа нар Рабшакед хандан —Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.


Артаксерксын өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид нь Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг нь арамей хэлээр бичигдэж арамейгаас орчуулагдсан болно.


Тэгээд би хаанд —Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.


Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед хандан —Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж, төлөгчдийг мунхгууд болгож, мэргэдийн ухааныг устган, тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.


Тэд бие махбодын талаар согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа. Хаан тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заахыг тушаав.


Тэд хоёр дахиа хариулан, —Хаан та боолууддаа зүүдээ яригтун. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ.


Тэд Небухаднезар хаанд хариулан —Хаан минь, мөнх насалтугай!


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд өөрийг нь түгшээн тэрээр хэсэг зуур айн зогслоо. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд эсвэл түүний тайлал чамайг бүү түгшээг” гэсэнд, Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлөгчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй.


“Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа бөгөөд ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа хойно миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь хамт надад хэлж өгөгтүн.


Хаан хийгээд язгууртнуудын үгийг дуулаад эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан өгүүлэн, —Хаан минь, мөнх насалтугай! Бодолдоо бүү түш, царайгаа бүү цонхийлго.


Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж, эсвэл утгыг нь хаанд тайлбарлаж чадсангүй.


Даниел хаанд хариулан —Хаантан минь, мөнх насалтугай!


Тэгээд эдгээр сайд нар болон аймгийн захирагчид хуйвалдан, хаанд очиж, —Дариус хаан минь, мөнх насалтугай!


Хаанчлалын бүх сайд, аймгийн захирагчид, цэргийн ноёд, зөвлөгчид ба түшмэд хэлэлцээд, хаанаас нэгэн тогтоол гаргаж, тушаал мөрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь гуч хоногийн туршид хаантан минь, танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн этгээд арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм.


Түүний өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.


Самуел ард түмэнд —ЭЗЭНий сонгосон энэ хүнийг та нар харж байна уу? Үнэхээр бүх ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн үгүй билээ гэж хэлэв. Тиймээс бүх хүмүүс баярлан уухайлж, —Хаан мандтугай! гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan