Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Даниел 11:2 - Ариун Библи 2004

2 Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дараа нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай дөрөв дэх хаан гарч ирнэ. Тэрээр эд хөрөнгөөрөө хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

2 Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дөрөв дэх нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай байна. Тэрээр баялгаараа хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө.

Faic an caibideil Dèan lethbhreac




Даниел 11:2
17 Iomraidhean Croise  

Тэгээд Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогслоо. Энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёр дахь жил хүртэл зогсов.


Артаксерксын өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид нь Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг нь арамей хэлээр бичигдэж арамейгаас орчуулагдсан болно.


Энэ нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон мужийг хаанчилж байсан Ахашверошийн өдрүүдэд болов.


Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж, Чамайг илгээсэн нэгэнд чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү.


Персийн хаан Корешийн гурав дахь жилд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, энэ үзэгдлийг ч ухаарав.


Тэрээр их цэргийг дагуулан, өөрийн сүр хүч болон сэтгэл зоригийг Өмнө зүгийн хааны эсрэг илэрхийлнэ. Өмнө зүгийн хаан ч дайтахаар ихэд олон, маш хүчтэй цэргийг бэлтгэх боловч түүний эсрэг гарсан хуйвалдаануудаас болж дийлж чадахгүй.


Харагтун, дараагийн хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотор нь, шүднийх нь завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв.


Үс ихтэй ухна бол Грекийн хаанчлалыг төлөөлж байгаа бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол түүний анхны хаан бөлгөө.


Дээр өгүүлсэн өглөө ба үдшийн тухай үзэгдэл бол үнэн. Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал. Учир нь энэ нь ирээдүй дэх олон хоногт хамаарна гэв.


Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүг уруу мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй, мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэрээр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.


Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.


Хэрэв Тэр Бурханы үг авсан хүмүүсийг бурхад хэмээн нэрлэсэн бол (Судар нь зөрчигдөхгүй),


Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan