12 Та боолуудаа арван өдөр туршиж, бидэнд идэх ногоо, уух усыг хангаж өгөөч.
12 Та арван өдөр туршиж, боолуудаараа бидэнд идэх ногоо, уух ус өгүүлээч.
Гэвч Даниел, өөрийг нь болон Хананиа, Мишаел, Азариа нарыг харгалзуулахаар тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан —
Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайг өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв.
Иймд харгалзагч тэдэнд шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, ногоо өгсөөр байлаа.
Бүх юмыг идэж болно гэж итгэдэг хүн байдаг. Харин сул нэгэн нь ногоо иддэг.
Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар чамайг хооллож байсан.
Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө.