Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Тимот 4:3 - Ариун Библи 2004

3 Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд

Faic an caibideil Dèan lethbhreac




2Тимот 4:3
33 Iomraidhean Croise  

Тэгээд Елиа ард түмэнд хандан —ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна.


Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад —Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.


Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг эш үзүүлж байгаагүй, харин бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


ЭЗЭН Мосед —Миний эсрэг нүгэл үйлдсэн хэнийг боловч Би Өөрийнхөө номоос арилгана.


Тэр тэдэнд хандан, “Энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн. Энд тайван байна” гэсэн боловч тэд сонсохгүй байх юм.


Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж, эш үзүүлэгчдэд “Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


“Харин та нарын хувьд, та нартай ярин «Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй» гэж хэлдэг өөрсдийн эш үзүүлэгчид, төлөгчид, зүүд тайлагчид, ид шидтэнүүд, эсвэл илбэчдийг бүү сонс.


Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа та нарын эш үзүүлэгчид болон төлөгчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс.


Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?


Хэрвээ салхи хийгээд худал хуурмагийн хойноос алхаж буй хүн худал ярьж, «Би та нарт дарс болоод нэрмэл архины талаар ярина» гэж хэлсэн бол, тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болно.


Яг тэр үед хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг завдсан ч, ард олноос айв. Учир нь Есүс сургаалт зүйрлэлийг тэдний эсрэг айлдсаныг тэд ойлгосон ажээ.


Бүх хүмүүс та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.


Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна.


(Афинчууд цөмөөрөө болон тэнд зочлон буй гадаадынхан нэгэн шинэ зүйл сонсох, эсвэл ярихад л цагаа зарцуулдаг байжээ)


Ах дүү нар аа, та нар уруу очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаараа Бурханы нууцыг тунхаглаж байгаагүй.


Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь


Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би та нарын дайсан болсон хэрэг үү?


садар самуун хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүний хулгайч нар, худалч хүмүүс, тангаргаасаа няцагч хүмүүс болон эрүүл сургаалын эсрэг байгч алив бүхэнд зориулагджээ.


Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор байлга.


Юу гэвэл, тэд та нарт “Өөрсдийн бурханлаг бус хүсэл тачаалаа дагадаг элэглэн дооглогчид эцсийн үед гарч ирнэ” гэж хэлж байсан.


Lean sinn:

Sanasan


Sanasan