Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Шастир 4:1 - Ариун Библи 2004

1 Дараа нь тэр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр хүрэл тахилын ширээ хийв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 Тэрээр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр, хүрэл тахилын ширээ хийв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Шастир 4:1
11 Iomraidhean Croise  

Түүний дараа Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж, —


Тэр өдөртөө хаан шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг өргөхийн тулд ЭЗЭНий өргөөний өмнө байрлах талбайн төвийг ариусгасан юм. Яагаад гэвэл ЭЗЭНий өмнө байх тахилын хүрэл ширээ нь шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилын өөхийг багтааж чадахгүй дэндүү жижиг байлаа.


Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил өргөж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр тахилуудын хамт утлага уугиулдаг байлаа. Тэрээр өргөө барих ажлаа дуусгалаа.


Хурын ач, Урийн хүү Безалелын хийсэн хүрэл тахилын ширээ нь Гибеон дахь ЭЗЭНий асрын өмнө байлаа. Тиймээс Соломон чуулганы хамт түүнийг зорин очжээ.


Эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн өгүүлсэн эдгээр үгс болон эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин, Иуда, Бениамины бүх газар нутаг болон Ефраимын уулархаг нутгаас эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулжээ. Дараа нь ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг тэр сэргээн босгов.


Тэгээд тэд Хезекиа хаан уруу очиж, —Бид ЭЗЭНий өргөөг бүхэлд нь буюу шатаалт тахилын ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт, мөн ил тавих талхны ширээг бүх л хэрэглэлийнх нь хамт цэвэрлэлээ.


Дараа нь ЭЗЭНий өргөөний өмнө байрлах хашааны төвийг Соломон ариусгав. Тэнд Соломон шатаалт тахилууд болон эвийн тахилуудын өөхийг өргөжээ. Учир нь Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтааж чадахгүй байлаа.


Үүдний танхимийн урд талд өөрөө босгосон ЭЗЭНий тахилын ширээн дээр Соломон ЭЗЭНд зориулан шатаалт тахилуудыг өргөжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan