Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Шастир 2:6 - Ариун Библи 2004

6 Гэвч хэн Түүнд зориулан өргөө барьж чадах юм бэ? Учир нь тэнгэр болон дээд тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй шүү дээ. Иймээс Түүний өмнө үнэртэн уугиулаад зогсохгүй, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Гэвч тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй байхад Түүнд зориулан хэн өргөө барьж чадах юм бэ? Түүний өмнө утлага уугиулахаас биш, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ?

Faic an caibideil Dèan lethbhreac




2Шастир 2:6
19 Iomraidhean Croise  

ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ? Хаана Миний амрах газар байгаа юм бэ?


Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!


Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ!


Энэ ард түмний өмнө би орж гарч байхад мэдлэг, билиг ухааныг надад өгөөч. Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.


Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.


Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад, —Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?


Гэвч Мосе Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлсэнд,


Бүх ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн нэвтэршгүй баялгийг харь үндэстэнд тунхаглаж,


Нэгэнд нь аминаас амь дахь үнэр авай. Нөгөөд нь үхлээс үхэл дэх үнэр авай. Хэн эдгээрт чадвартай вэ?


Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.


Харин танай овгуудын аль нэгнээс ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа өргөж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлд.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараглаж барих шилмэл тангаргийн өргөл бүхнээ аваачиж,


“Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


суулгах чулуунуудыг засуулж, мод сийлүүлэхийн тулд ба түүнийг бүх талын ур чадвараар ажиллуулахын тулд билээ.


Соломон хаан хүн илгээн, Тирээс Хирамыг дуудаж авчрууллаа.


Тэрээр Нафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү байсан бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр мэргэн ухаан, ойлголтоор болоод хүрлээр аливаа зүйлийг хийх чадвараар дүүрэн байлаа. Ингээд тэрээр Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэтгэжээ.


Түүнээс гадна, чамтай хамт маш олон ажилчид буюу чулуу цавчигчид, чулуу өнгөлөгчид, мужаанууд болон бүх төрлийн ажилд авъяас чадвартай бүх хүн байна.


Lean sinn:

Sanasan


Sanasan