Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 8:6 - Ариун Библи 2004

6 Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 8:6
26 Iomraidhean Croise  

Хададезерын харьяаны бүх хаан Израильд ялагдсанаа хараад, Израильтай энхийг тогтоон, тэдэнд үйлчлэх болов. Сиричүүд үүнээс хойш Аммоны хөвгүүдэд туслахаасаа айдаг болжээ.


Филистчүүдийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байв.


Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН Давидын талаар айлдахдаа “Өөрийн зарц Давидын гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн хийгээд хамаг дайсных нь савраас аварна” гэж айлдсан билээ гэв.


Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам улам хүчирхэгжсэн билээ.


Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө.


Тэр Едомд цэргийн ангиудаа байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар бүх едомчууд Давидын боол болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж шугамаар хэмжив. Хоёр шугамаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн шугамаар хэмжсэн хүнээ амьд үлдээв. Моабчууд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв.


Хададезерын зарц нарын зөөж явсан алтан бамбайнуудыг Давид булаан авч, Иерусалимд авчирлаа.


Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ.


Ахабыг нас барсны дараа Израилийн эсрэг Моаб босов.


Иеробоамын бусад үйлс, түүний үйлдсэн бүхэн, түүний хүч чадал болон тэрээр хэрхэн дайтаж, Иудад Дамаск ба Хаматыг Израилийн төлөө эргүүлэн авсан зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа амжилт олж байв. Тэрээр Ассирийн хааны эсрэг тэрслэн, түүнд үйлчилсэнгүй.


Моабын хаан Меша хоньчин байсан бөгөөд Израилийн хаанд зуун мянган хурга, зуун мянган хуцын ноосыг төлдөг байв.


Тэгээд тэрээр Едомд цэргүүдийг тавьж, бүх едомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад цэргүүд тавьж, Иудагийн газарт болон эцэг Асагийнхаа эзлэн авсан Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулав.


Миний авралын хүч чадал болох Эзэн БУРХАН, Та тулалдааны өдөр миний толгойг бүтээн нөмөрсөн юм.


Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзаагүй юм уу? Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?


Хүлэг морьдыг тулаанд мордоход бэлэн болгосон ч Ялалт нь ЭЗЭНий гарт байдаг.


Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохисон билээ. Филистчүүд үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж, —Еврейчүүд сонсогтун! хэмээн зарлав.


Нэг өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг баригч залуудаа —Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин энэ тухай Ионатан эцэгтээ мэдэгдсэнгүй.


Хуаранд ч, талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмөрлөө. Цэргийн анги болон дээрэмчид ч хүртэл чичирч, мөн газар хөдөлснөөс болж агуу их айдас тэднийг нөмрөв.


Ионатан зэвсэг баригч залуудаа —Явцгаая. Эдгээр хөвч хөндүүлээгүй хүмүүсийн цэргийн анги уруу гатлан очъё. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan