Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 7:8 - Ариун Библи 2004

8 Тийм учраас одоо чи Миний боол Давидад ингэж хэлэгтүн. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израилийн захирагч болгохын тулд Би чамайг бэлчээрээс хонин сүрэг хариулж байхад авсан.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

8 Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгохын тулд Би өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 7:8
17 Iomraidhean Croise  

Тэгэхэд Натан Давидад —Чи бол тэр хүн! Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.


Эмэгтэй —Тэгвэл юунд та Бурханы хүмүүсийн эсрэг ийм зүйлийг сэтгэнэ вэ? Учир нь ингэж хэлснээрээ хөөсөн хүнээ буцааж авчирдаггүй тул хаан өөрийгөө гэмтэй хүн болгож байна.


Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдөж, Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна. —


Хүн ардыг устган талж байсан тэнгэр элчийг хараад Давид ЭЗЭНд —Нүгэл үйлдэн, буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр буугтун гэв.


Урьд нь Саул бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн болох Израилийг хариулж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан хэмээн өгүүлэв.


Ингэхэд Давид Михалд —Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, намайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон томилсон ЭЗЭНий өмнө л би бүжиглэсэн. Тийм учраас би ЭЗЭНий өмнө баярлах л болно.


Тэгэхэд Соломон —Та Өөрийн боол, миний эцэг Давидыг Таны өмнө үнэн, зөв шударга Тан уруу хандсан цэх шулуун сэтгэлээр явж байхад түүнд энэрлийг үзүүлсэн юм. Мөн Та энэ өдөр байгаагийн адил сэнтийд нь залрах хүүг түүнд өгснөөрөө энэ агуу хайр энэрлээ түүнд хадгалсан билээ.


“Миний ард түмэн болох Израилийг Египетээс удирдан гаргасан өдрөөс хойш Би Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй юм. Харин өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.


Тэгэхээр одоо чи Миний боол Давидад ингэж хэл. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдахдаа «Би чамайг бэлчээрээс, хонин сүргээ даган явахаас чинь авч, Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгосон.


Давид Бурханд —Ард түмнийг тоолох тушаалыг гаргасан хүн нь би биш гэж үү? Үнэхээр нүгэл үйлдэж, маш их бузрыг хийсэн хүн нь би болохоос эдгээр хонин сүрэг юу хийсэн юм бэ? Өө, миний Бурхан ЭЗЭН, Таны мутар миний эсрэг болон миний эцгийн бүлийн эсрэг байг. Харин тахалд нэрвэгдсэн Өөрийн ард түмнээсээ Та мутраа татаач гэв.


Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас аваад, “Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.


Давид Бурханы өмнө тааллыг олон, Иаковын Бурханд орших газар олъё хэмээн тэр гуйсан.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган, түүнийг үнсээд, —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосолсон бус уу?


Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов.


Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийг захирах ноён болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн савраас аврах болно. Учир нь Миний ард түмний хашхирах дуу Надад хүрч, Би Өөрийн ард түмнээ энэрэв гэжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan