Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 7:18 - Ариун Библи 2004

18 Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад, —Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

18 Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад —Эзэн БУРХАН минь, би хэн болоод миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 7:18
15 Iomraidhean Croise  

Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон.


Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.


Бүгд эмхлэгдсэн, найдвартай, үүрд мөнхийн гэрээг Тэр надтай байгуулсан учир миний гэр Бурханы хувьд ч мөн ийм бус гэж үү? Бурхан үнэхээр миний хамаг аврал болон хүслийг өсгөхгүй гэж үү?


Натан эдгээр бүх үг болон бүх зөнгийн дагуу Давидад дамжуулав.


Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад, —ЭЗЭН Бурхан минь, би хэн болон миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?


Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.


Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?


Гэвч Мосе Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлсэнд,


Тэгэхэд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.


Бүх ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн нэвтэршгүй баялгийг харь үндэстэнд тунхаглаж,


Гидеон Түүнд —Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд,


Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн, түүнд —Би харь хүн атал яагаад таны тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.


Самуел —Хэдийгээр та өөрийгөө өчүүхэн хэмээн санаж байсан боловч, Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож, тосолсон билээ.


Гэвч Давид Саулд —Би хэн билээ? Миний амьдрал, миний эцгийн гэр бүл ч Израильд юу билээ? Би яаж хааны хүргэн болох вэ? хэмээн өгүүлэв.


Саул хариуд нь —Би Израилийн овгуудын дотроос хамгийн бага нь болох Бениамины хөвгүүн бөгөөд миний гэр бүл Бениамин овгийн бүх гэр бүл дотроос хамгийн дорой нь бус уу? Юунд та надад ийнхүү өгүүлнэ вэ? гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan