Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 6:16 - Ариун Библи 2004

16 ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

16 ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 6:16
12 Iomraidhean Croise  

Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн, —Филистчүүдийн зуун хөвчний арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад буцааж өгөгтүн гэж хэлүүлэв.


Гэвч Давид Сионы цайзыг эзлэн авав. Энэ нь Давидын хот юм.


Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан, эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авчирч байлаа.


Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд, Саулын охин Михал Давидыг угтахаар гарч ирээд, —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчдийн нүдний өмнө нүцгэллээ гэв.


ЭЗЭНий гэрээний авдар Давидын хот уруу ойртон ирэх үед Саулын охин Микал цонхоор хараад, Давид хааны үсэрч цовхчин, баярлан тэмдэглэж байхыг үзээд, зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.


Биднийг нигүүлсээч, Өө, ЭЗЭН, биднийг нигүүлсээч. Учир нь бид доромжлолоор ихэд дүүрсэн билээ.


Учир нь Таны төлөө би жигшил зэвүүцлийг үүрчээ. Миний нүүрийг ичгүүр нөмөрсөн.


Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.


Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов.


Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг.


Дараа нь Саул Давидад —Энэ бол миний том охин Мераб. Үүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө зоригтой байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун хэмээн өгүүлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг хэмээн санасан ажээ.


Саулын охин Михал Давидад хайртай болсныг Саулд мэдэгдэхэд Саул түүнийг хүлээн зөвшөөрөв.


Lean sinn:

Sanasan


Sanasan