Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 5:12 - Ариун Библи 2004

12 ЭЗЭН өөрийг нь Израилийн хаан болгон тогтоож, Өөрийн ард түмэн Израилийн төлөө хаанчлалыг нь өргөмжилснийг Давид ойлгов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

12 ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 5:12
10 Iomraidhean Croise  

Тирийн хаан Хирам Давид уруу хуш мод, мужаан, чулуучидтай хамт элч нарыг илгээв. Тэд Давидад гэр барьж өгөв.


Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр болон татвар эмс авав. Давидад олон хөвгүүд, охид төрөв.


Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв” хэмээгээрэй гэж айлдав.


Таныг хайрлан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв шударгаар засаглуулахын тулд тэрээр таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн, Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь аугаа өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.


Тирийн хаан Хурам Соломонд захидал илгээн хариулахдаа —ЭЗЭН Өөрийн ард түмнээ хайрладаг учир Тэр чамайг тэдний хаан болгожээ гэв.


Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ?


Гэвч надад энэ нууцыг мэдүүлсэн нь миний дотор буй мэргэн ухаан өөр амьд хүнийхээс илүү учраас бус, харин энэ тайллыг хаанд мэдүүлж, таны оюун бодолд чинь буй бодлуудыг ойлгуулахын тулд юм.


Түүний хувингуудаас ус урсах агаад түүний үр нь их усны дэргэд байж, түүний хаан нь Агагаас илүү өндөр байх бөгөөд түүний хаанчлал нь өргөмжлөгдөх болтугай.


Lean sinn:

Sanasan


Sanasan