Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 4:5 - Ариун Библи 2004

5 Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб, Баана нар өдрийн халуунд Иш-бошетын гэрт ирэх үед, Иш-бошет үдийнхээ амралтыг эдэлж байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

5 Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб, Баана нар өдрийн халуунд Иш-бошетын гэрт ирэхэд Иш-бошет үд дээр орондоо хэвтэж байжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 4:5
9 Iomraidhean Croise  

Нэгэн үдэш Давид орноосоо босож, хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ.


Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг Маханаим уруу аваачив.


Саулын хүүд дээрэм хийдэг бүлгүүдийг удирддаг хоёр захирагч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр нь Рехаб гэдэг байлаа. Тэд хоёулаа Бениамин хөвгүүдээс гаралтай, Беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг хэмээн үздэг байв.


Түүний түшмэл, түүнийг тэрэгт цэргийн хагасыг нь захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргажээ. Тэр үед Ела нь Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт архи уун, согтсон байв.


Тэд түүнээс салан явахад (түүнийг хүнд өвчтэйгөөр орхин одов) өөрийн зарц нар нь тахилч Иехоиадагийн хүүгийн цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингээд Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч, түүнийг хаадын булшнуудад оршуулсангүй.


ЭЗЭНийг дагахаас Амазиа эргэсэн цагаас эхлэн Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ.


Эцэст нь түүний зарц нар түүнийг эсрэг хуйвалдаж, түүнийг өөрийнх нь гэрт алав.


Lean sinn:

Sanasan


Sanasan