Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 3:29 - Ариун Библи 2004

29 Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

29 Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 3:29
18 Iomraidhean Croise  

Давид түүнд —Чиний цус толгой дээр чинь бууг. Учир нь чиний ам “Би ЭЗЭНий тосолсон хүнийг алав” гэж хэлээд өөрийн чинь эсрэг гэрчлэв гэсэн гэв.


Саулын гэрийн урссан бүх цусыг ЭЗЭН чам дээр буцааж буулгав. Чи түүний оронд хаан болсон билээ. Чиний хөвгүүн Абсаломын гарт хаан ширээг чинь ЭЗЭН шилжүүлэв. Чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар муу үйлсдээ ороогдов гэж хараав.


Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод —Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.


Арамын хааны цэргийн ахмад Нааман эзнийхээ өмнө агуу, хүндэтгэл хүлээсэн хүн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН Арамд ялалтыг өгсөн ажээ. Тэр бас зоригтой дайчин эр байсан боловч уяман өвчтэй байв.


Тийм учраас Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болой гэв. Тиймээс Елишагийн өмнөөс тэрээр цас шиг уяман өвчтэй гарч явжээ.


Би ЭЗЭНд Түүний зөв шударгын дагуу талархаж, Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд магтаалыг дуулна.


дахин босож, таягтай гадуур явж чадвал цохисон хүн нь шийтгэгдэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж, түүнийг бүрэн эдгэртэл асрамжилна.


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Аливаа хүний биеэс гоождос гарвал түүний гоождос нь бузар болой.


Ийнхүү та нар өөрсдийн байгаа нутгаа бохирдуулах ёсгүй. Учир нь цус газрыг бохирдуулдаг бөгөөд газрын төлөө, түүн дээр урссан цусны төлөө, цус урсгагчийн цуснаас гадуур ямар ч наминчлал хийгдэж чадахгүй ажгуу.


Нутгийн хүмүүс түүний гараас могой унжин байхыг хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” хэмээн ярьцгаажээ.


Мөнөөх алагдсан хүнд хамгийн ойрхон байгаа хотын ахмадууд бүгдээрээ тэр хөндийд хүзүүгээ хуга мушгиулсан охин бяруун дээр гараа угааж,


Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.


Энэ нь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон тэдний цус ах дүүгээ алсан Абимелех дээр болон энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой.


Lean sinn:

Sanasan


Sanasan