Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 3:25 - Ариун Библи 2004

25 Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гарахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

25 Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гаран дайтахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 3:25
16 Iomraidhean Croise  

Иосеф тэдэнд —Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв.


Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараоны амийг барьж тангараглая. Хэрэв тийм биш байвал та нар лавтайяа туршуул мөн байна гэв.


Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж —Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлсэнд


аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд —Тан уруу тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Энэ хотыг тагнан туршиж, унагаах гэж Давид тан уруу зарц нараа явуулсан бус уу? гэв.


Тэгэхэд Иоаб хаанд бараалхан —Та юу хийчих нь энэ вэ? Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг буцааж явуулав? Тэр одоо явж одсон билээ.


Иоаб Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн, тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.


Дараа нь би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт аваачна. Ингэснээр та нар амьдарч, үхэхгүй» гэв. Харин Хезекиа та нарыг мэхлэн, «ЭЗЭН биднийг аварна» гэж байхад түүнийг бүү сонс.


ЭЗЭН чиний орох, гарах бүрийг Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.


Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.


ЭЗЭНий чуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв.


Хурсан олны дунд Есүсийн тухай дургүйцсэн шивнэлдээн их өрнөж байлаа. Зарим нь —Тэр сайн хүн гэхэд, зарим нь —Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэж ярьж байв.


Тэгтэл фарисайчууд тэдэнд —Та нар бас төөрчихөв үү?


Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ.


Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.


Lean sinn:

Sanasan


Sanasan