Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 3:10 - Ариун Библи 2004

10 Саулын гэрээс хаанчлалыг шилжүүлж, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоохгүй бол шийтгэх болтугай гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

10 Тэрээр Саулын гэрээс хаанчлалыг булаан авч, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоох болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 3:10
9 Iomraidhean Croise  

Харин Данаас Бершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна.


Хаан өөртэй нь хамт байсан цэргийн жанжин Иоабт —Данаас Беершеба хүртэл Израилийн бүх овгуудаар одоо явж, хүмүүсийг тоолж бүртгэн надад хүмүүсийн тоог мэдээл гэсэнд


Иш-бошет Абнерт ганц ч үг хариулж зүрхэлсэнгүй. Учир нь тэр Абнераас айж байлаа.


Абнер Давидад —Надад босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа цуглуулахыг зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлийнхээ хүссэн бүхний хаан болох болтугай гэв. Ийнхүү Давид Абнерыг илгээсэнд тэр амар амгалан гарч одов.


Соломоны өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль хүн бүр өөрийн усан үзмийн ба инжрийн модон дор аюулгүй амьдарчээ.


Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.


Самуел түүнд —ЭЗЭН өнөөдөр танаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг танаас илүү сайн, таны хөршид өгөв.


ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн билээ.


Данаас Беершеба хүртэлх бүх Израиль Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг мэдэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan