Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 23:5 - Ариун Библи 2004

5 Бүгд эмхлэгдсэн, найдвартай, үүрд мөнхийн гэрээг Тэр надтай байгуулсан учир миний гэр Бурханы хувьд ч мөн ийм бус гэж үү? Бурхан үнэхээр миний хамаг аврал болон хүслийг өсгөхгүй гэж үү?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

5 Миний гэр ч Бурханы хувьд мөн ийм бус уу? Учир нь Тэр надтай Үүрд мөнхийн гэрээг байгуулж, Бүгдийг эмхлэн, хамгаалжээ. Миний хамаг аврал ба хүслийг Бурхан үнэхээр өсгөх бус уу?

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 23:5
41 Iomraidhean Croise  

Үүлэн дээр солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв.


Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ” гэв.


Гэвч Амнон түүний үгийг сонссонгүй. Амнон түүнээс илүү хүчтэй байсан тул түүнийг доромжлон, түүнтэй унтав.


Абсалом зарц нартаа тушааж, —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.


Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.


Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно.


Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад, —Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?


Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн —Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ.


Тэгээд Миний зарц Давид шиг чамд Миний тушаасан бүхнийг чи сонсон, Миний замаар явж, Миний тушаал, заавруудыг мөрдсөнөөр Миний мэлмийн өмнө зөвийг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана.


Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан —Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би та нарын буулга дээр нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.


Тэр Өөрийн хүмүүст золилтыг илгээсэн. Тэр Өөрийн гэрээг мөнхөд байгуулсан. Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм.


Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг. Би Таны үгийг хүлээдэг.


Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.


Ганцхан Тэр л миний хад, миний аврал, Миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй.


“Би Өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан. Би Өөрийн зарц Давидад тангарагласан,


Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана.


Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Уулс ганхаж, толгод доргивч, Миний энэрэл хайр чамаас салахгүй, Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.


Чихээ нээ! Над уруу ир! Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун. Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.


Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж, хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг. Би тэдэнд шагналыг нь итгэмжтэйгээр өгнө. Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.


Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.


Тэдэнд сайныг үйлдэн, тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ.


Миний зарц Давидтай байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгчид болох Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна.


Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулах болно. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ байх болно. Би тэднийг байрлуулж, тэднийг өсгөн олшруулж, Өөрийн ариун газрыг тэдний дунд мөнхөд байлгах болно.


Тэр өдөр Давидын нурж унасан бүхээгийг Би босгож, түүний цөмөрхийнүүдийг шаван битүүлнэ. Мөн Би түүний балгаснуудыг босгож, түүнийг эртний өдрүүдийнх шиг нь дахин байгуулна.


Бурхан Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай “Би та нарт Давидын ариун, найдвартай ерөөлүүдийг өгнө” гэжээ.


Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар дамжуулан үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан


Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй, мөн хөшиг дотор нэвтрэн ордог.


Гэвч Миний зүрх болон Миний сэтгэлд байгаа зүйлсийн дагуу үйлдэх үнэнч тахилчийг Би Өөрийнхөө төлөө өргөмжилнө. Би түүнд бат бэх гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно.


Та шивэгчнийхээ нүглийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь ЭЗЭНий дайныг хийж байгаа билээ. Таны амьдралын бүхэл өдрүүдэд бузар муу юм байхгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan