Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 23:1 - Ариун Библи 2004

1 Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдөж, Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна. —

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдсөн, Иаковын Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 23:1
25 Iomraidhean Croise  

Иаков хүүхдүүдээ дуудан —Та нар цугларцгаа. Би та нарт ирээдүйд юу болох тухай хэлж өгье.


Тэр хөлийг минь гөрөөсний хөл мэт болгон, намайг өндөрлөг газар дээр аваачдаг.


Тэр бол Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөд Өөрийнхөө тосолсон нэгэндээ, Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг гэж дуулав.


Тэгээд ЭЗЭНд талархал өргүүлэхээр Асаф болон түүний төрөл садангуудыг тэр өдөр Давид анх удаа томилов.


Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун.


“Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн” гэнэ.


Иессийн хүү Давидын залбирал төгсөв.


Би Өөрийн зарц Давидыг олсон. Өөрийн ариун тосоор Би түүнийг тосолсон.


Миний гар түүнтэй хамт байж, Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.


Мөн ятгын эгшигт тааруулан үг зохиож, Давид шиг өөрсдөдөө зориулан дуу бичигчид юм.


Давид өөрөө Дуулал номд “Эзэн миний Эзэнд «Миний баруун гарт залрагтун.


Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. —Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.


Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэгэн нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг.


Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв.


Эмэгтэйчүүд хөгжим тоглон, —Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав.


ЭЗЭНтэй сөргөлдөгчид юу ч үгүй устгагдана. Тэдний эсрэг ЭЗЭН тэнгэрээс аянга буулгана. ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл шүүх болно. Тэр Өөрийн хаанд хүч чадлыг өгч, Өөрийн тосолсон Нэгэний эврийг өргөмжилнө гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan