23 Түүний бүх заавар өмнө минь байж, Түүний тогтоолуудаас нь би холдоогүй билээ.
23 Бүх тогтоол нь миний өмнө байсан Би зарлигуудаас нь эргээгүй билээ.
Та Өөрөө надад заасан учир Би Таны тогтоолуудаас гажаагүй.
Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан юм.
Би итгэлтэй замыг сонгосон юм. Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.
Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагт Би ичихгүй.
Таны бүх тушаалууд итгэлтэй юм. Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!
Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.
Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн.
түүний зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүйн тулд, хууль дүрмээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүйн тулд юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.
Хэрэв та нар эдгээр бүх хууль тогтоолыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний Бурхан ЭЗЭН чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ сахиж, чамд хайр энэрлээ хүртээх болно.
Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой.