15 Тэр сум тавьж, дайснуудаа тараан, аянга гялбуулж, тэднийг будлиулав.
15 Тэрээр сум тавьж, тэднийг бутрааж, Аянга гялбуулж, тэднийг бут ниргэсэн.
Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж, Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.
Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ. Ард түмнүүд Таны өмнө унадаг.
Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо.
Би тэдэн дээр гай гамшгийг овоолж, сумаа тэдэн дээр буулгана.
ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд тэднийг үй олноор нь хядаж, Бет-хорон уруу өгссөн замаар тэднийг хөөн, Азека болон Маккеда хүртэл тэднийг цохив.
Самуел шатаалт тахил өргөж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар дөхөж ирэв. Гэвч ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс хүчит аянга буулгаж, тэднийг самгардуулсанд, тэд Израилийн өмнө бут цохигдов.