Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 22:1 - Ариун Библи 2004

1 ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 22:1
20 Iomraidhean Croise  

Тэгэхэд Натан Давидад —Чи бол тэр хүн! Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.


Та намайг дайснуудаас минь гарган авчирдаг Бурхан. Та намайг эсэргүүцэн босогчдын дээр өргөмжлөн босгож, харгис хүнээс намайг аварсан билээ.


Тэгээд ЭЗЭНд талархал өргүүлэхээр Асаф болон түүний төрөл садангуудыг тэр өдөр Давид анх удаа томилов.


Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг.


Бурханд талархлын өргөлийг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.


Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —Би ЭЗЭНд дуулъя. Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ. Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм.


Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно. Тэр биднийг дахиж аварна гэж бид Түүнд өөрсдийн найдвараа тавьсан байв.


Тэгээд Мосе Израилийн бүх чуулганы өмнө энэ дууны үгийг дуустал нь уншин сонсгожээ.


Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.


Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав. —


Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож, мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан Давидыг Саулын гарт өгсөнгүй.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шийдэж, Тэр миний гомдлыг хараад шийдэж, таны гараас намайг аврах болтугай хэмээн өгүүлэв.


Хэн нэгэн хүн босон, таныг мөшгөн хөөж, таны амийг авахаар эрсэн ч миний эзэнтний амийг таны Бурхан ЭЗЭН амийн уутанд хийж уях болно. Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж шидэх мэт байх болно.


Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. Мөн ЭЗЭН намайг хамаг зовлонгоос аврах болтугай хэмээн өгүүлэв.


Давид өөртөө —Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрч, ингээд би түүний гараас зугтана хэмээн өгүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan