19 Асахел Абнерын араас хөөн, баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв.
19 Асахел Абнерын араас хөөж, мөрдөхдөө баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв.
Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байв. Асахел нь талын зээр мэт хурдан хөлтэй байв.
Абнер эргэн хараад, —Энэ чинь Асахел чи мөн үү? гэхэд, тэр —Тийм ээ, би байна гэж хариулав.
Ийнхүү Абнер түүнд —Баруун, эсвэл зүүн тийшээ эргэн залуусын нэгийг барьж, түүнээс олзыг нь өөртөө авагтун гэв. Гэвч Асахел нь Абнерыг хөөхөө больж, буцахыг хүссэнгүй.
Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.
Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул, Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг алсан ажээ.
Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын бүх замаар замнаж, зүүн баруун уруу ч хазайгаагүй.
Зүүн, баруун талын аль уруу нь ч бүү гуйв. Хөлөө хорон муугаас зайлуулж яв.
Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.
Тэгэхээр Мосегийн хуулийн номд бичигдсэн бүхнийг сахиж хийхдээ маш тууштай байж, түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй бай.